.............

Хацарт үлдсэн уруулын хээ чинь арилаагуй
Хайранд мөнхөрсөн гэгээн хүсэл чинь мөхөхгүй
Сэтгэлд хоногшсон цээлхэн дуу чин бүдгэрэхгүй
Сэтэрлэж хадгалсан тунгалаг дүр чинь замхрахгуй ээ
Модот төгөл гэрлэн чимэглэл
Мойл хар нүд хөнгөн мишээл
Молорын дусал дурлалын захидал
Мохошгуй итгэл гэгээн алс
Илчилж амжаагүй амрагийн үгс
Ичээд нуусан янагхан үнсэлт
Ихэмсэг төрх хулчгархан зүрх
Исгэрэх салхи намирах үс
Бээрсэн гар халуухан дотор
Бээлийгээ мартсан санаатай үйлдэл
Мөрөөссөн цас мөнхийн хүсэл
Мөрөө үлдээх нимгэн хялмаа.
Дотно тэврэлт догдлох сэтгэл
Доголон нулимс холдохын зовлон
Домогийн эхлэл тэчяадах зовлог
Дорноын талаар мишээсэн туяа.
М.Батнайдвар 2003 он

худал

Өглөө мандсан нар 
Үдшээр алга болчихлоо 
Үнэнчээр хайрлах сэтгэл 
Үнс болоод хийсчихлээ 
Сүрчиг нь арилаагүй атал 
Сүйт бүсгүй нь сураггүй 
Сүнс нь нисээгүй байхад 
Сэг нь өмхийрчихсөн байдаг 
Хорвоо ийм хуурамч байхад 
Хоёр хөлт би яаж явнам бэ 
Хорвоо ийм худал байхад 
Хохимой толгой яаж баясана вэ
Хайрын наран мандах гэснээ жаргачихсан 
Хамгийн сүүлийн нулимс унахаасаа өмнө хатчихсан
Хатуу хорвоогийн тавилан дайрахын өмнө зөөлөрчихсөн 
Хаяад там руу явах гэтэл бурхан ирээд аварчихсан
Одоо би яанам үхэхийг хүснэ 
Огтоос бүхнийг мартахыг мөрөөснө 
М. Батнайдвар 2012. 01.11 01:28

үхэл

Шатаж буй сэтгэл газар авлаа 
Шаржигнах шүлэгс минь үнс боллоо 
Амьд байгаагаасаа залхаж үхэлийг хүслээ 
Амтгүй хорвоогоос би ингээд халилаа 
Зугаацаж ирсэн бүхэн уулын цаагуур далд орлоо 
Зугатаж явсан харанхуйд өөрөө цөмрөн орлоо 
Зузаан уруулын амт сэтгэлд замхарлаа 
Зурагдаж гүйцсэн пянз эргээд эгшиглэлээ 
Цав цагаан сарнай биеийг минь бүрхэн байна 
Цас орсон хээр бороо шаагиж байна 
Цус болсон цамц хатаж заваарсан байна 
Цуглаж тойрсон бүхэн нулимс урсгасан байна 
Ламын дээлтэй чөтгөр хип хоп дуулан байна 
Лагшин тавирсан ч гэлээ зүрх цохилон байна 
Хонх дамарын чимээ рок хөгжим шиг байна 
Хорсол тээсэн бодолууд замхран уусаж байна 
Арван зургаатай онгон охины дунд чөмөг барьсан 
Атгаг муу ламба гуай лүйжин тавьж байна 
Амирлаж ядах сүнсийг эргэн дуудаж ирээд 
Агтны ташуураар намайг хөөн тууж байна 
Өмхий аман дахь архиа нүүр нүдгүй цацна 
Өмнөөс нь хэлэх үгийг үл тоон байна 
Алтан хайрцаг нэртэй төөргөө тайлагнан байна 
Ард үлдсэн хүмүүсийг худал мунхаруулж байна 
Үхлийн хаалга гэж үлгэр бодож байжээ
Үнэндээ зүгээр л хоосон зай байна 
Үйлээ эдлээд хонин гүрвэл болох нь уу гэтэл 
Үзэсгэлэнт охидоор дүүрсэн хаан ширээнд залрав
Хамаг хуурамч бүхэнд 
Хачин их итгэж байж 
Хайртай гэж итгэсэн бүсгүй 
Хаяад явчихсан байна аа.

Ямартай ч үхэж амрав бие тавирч сэтгэл тайвширав
Ядмагхан найрагч би хорвоогоос халив инээд хүрэв ээ гэж. 
М. Батнайдвар 2012. 01.11 01:26

Хос улиасны дууль

Хос улиасны дууль

Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг. Миний энд өгүүлэх дурсамж ч мөн адил миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг түүх билээ. Хайр дурлал үзэн ядалт уур хилэн гээд л... Энэ бүгд хөврөн хөвөрсөөр үдэш бүрийн зүүдэнд минь зочилно. Хар дарна. Уйлагнана.. тэр л намуухан шөнийн нулимсны амт цусанд минь холилдож ирт сүхний хангинах чимээ бодлоос үл салах нь юутай шаналгаатай.
Энэ өдөр эхэлсэн он цаг тэр гэрэлт өдрийг би мартчихсан эсвэл хэзээ ч санаж байгаагүй байх. Аль нь ч байсан орчлонд хүн болон мэндлэх тэр өдөр аав минь цонхон доороо хос улиас мод тарьсан юм. Манайх 5 давхар байрны 2 давхарт амьдардаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л тэр моддын доор тоголж салхилж эрхлэн өссөн билээ. Бие минь өсөх бүрийд эр улиас ч мөн адил томрон томорсоор нэг л мэдэхнээ манай цонхноос хэтэрч 3 давхарыг өнгөрсөн байлаа. Харин эм улиас тийм ч өндөр ургасангүй ээ. Социалист нийгмийн үе л дээ. Нэг өдөр байрны дарга авгай мөн манай доод болон дээд айлын хүмүүс сүх хөрөө барьсаар эр модыг хэтэрхий өндөр ургасан тул тайрахаар болов. Балчир хүү байсан болохоор цонхоо нээн чагнавал мод нарыг халхалж гэрт нарны тусгал үл оруулах тул тайрахаар болсон гэнэ.Энэ л тэдний хувьд томоос том шалтаг байв. Тэр үед сэтгэлд минь ямар мэдрэмж төрсөнийг одоо бас л би сандаггүй гэлээ гэхдээ маш ихээр уйлан аав ээж ах эгч гээд л бүгдэнрүү нь тэр дор нь утас цохьлоо. Гар утас гэж байх биш албан байгууллагын хүнд сурталыг арай ядан ялан дийлж хэл хүргэлээ. Эгээ л дотны хүнд маань ямар нэг зүйл тохиолдсон мэт сандрав. Тэрхэн зуур хөрөө шурхийх чимээ орчныг бүрхэхэд би цонхоороо болиоч гэж хашгирсан боловч хүмүүсийн пар пар хийх дуу болон хөрөөний шаржигнаанд нам дарагдав. Ганц би хүчрэхгүйг мэдээд дуу хураагуур авчран болиоч болиоч гэх дууг хураан хамаг чангаар нь тавин өөрөө дагаж орилсон ч тусыг эс олвоо. Юу ч хийж чадахгүйдээ бухимдан хамаг л нулимсаа урсган суухад гэнэт чимээ дарагдан хэрүүл хийх нь сонсогдов. Зүрх минь хүчтэй цохилж цонхоор хартал хөөрхий аав минь тэр олон хүнтэй муудалцан тэмцэлдэж байлаа. Би ч зориг орон гэрээс гарч гүйн аавдаа очиж тэврүүлэхэд аав минь битгий уйл гээд духан дээр минь зөөлөн үнсэж билээ. Дараа нь ах ээж эгч минь ирлээ. Ямартай ч тэр өдөр бид хайрт улиасаа аварч үлдэж чадсым. Түүнээс хойш он цаг урссаар л моддын дор болзох түүн дээр B+E= love гэж сийлэх гээд л маш олон аз жаргалт өдрүүд өнгөрсөөр л... Эр улиас өдрөөс өдөрт хурдан томорсоор байшингаас ч өндөр болсон байлаа.. тэр гунигт өдрийг хүртэл. Хорооны дарга модыг тайрах тушаал гаргажээ. Ахиад л сүх хөрөө болсоор хэдэн залуус хийх ажилгүй авгай нар эгээ л дүүжлүүрийн ялтаг хороохыг сонирхох мэт харгис нүдээр харан зогсоно. Аз болж би тэр үед насанд хүрсэн залуу болсон байлаа. Бид гэр бүлээрээ гарч хориглож тэмцэлдэв. Ардчилал гарсан байсан учраас бас ч гэж хамгаалахад амар байсан билээ. Тэр даруйдаа байгаль орчны яамруу утасдаж байцаагчыг ирүүлэхийг гуйлаа. Тэр зуур модод айдас дарагдан биднийг хамгаалнаа гэж итгэн байсан бизээ хөөрхий. Цагаан цамц зангиа зүүсэн хүн ирж хороон дарга байрны дарга нартай уулзаж ярилцсаны эцэст эр модыг... түүнийг тайрахаар болов. Энэ үг яг л анд нөхрийг минь буудаж алах тогтоол унших мэт зүрхэнд минь тусч ухаан минь балартан өнөөх байцаагчын нүүрэн дундуур буулгаад авах нь тэр. Би бүүр алчихмаар санагдаж байсныг нуух юун. Аав минь намайг тэвэрч болохгүй хүү минь гээд гэрлүүгээ дагуулаад явахад 40 жил цэрэг байж хатуу ширүүн хал пал үзсэн аавын минь нүднээс нулимс унан байхыг анх удаа харсан юм. Юу болж байгааг харахыг хүсээгүй учир хөшигөө хаан хөгжимөө чанга тавин гуниглан бүхнийг мэдрэхгүй гэж хирэндээ л хичээн суулаа. Тэд ч ажлаа дууссан бололтой. Аав минь өрөөнд орж ирэн : Амьдралд хэцүү зүйл их гэвч тэвчээртэй бас ухаалаг байснаар л ялдаг юм шүү. Хийсэн бүхэнд хариуцлага гэж байдаг юм. Ирсэн бүхэн буцдаг юм шүү дээ гээд толгойг минь илээд гарахад дотор минь бага ч гэсэн онгойх шиг болов. Тэр шөнө би унтаж чадсангүй. Гадаа намуухан бас тогтуухан.. Салхины исгэрэх чимээ ч үгүй байлаа. Цонхоор харвал тайрч хаясан мод түүний хажууд гуниглах эм улиас...
Харахаас зүрх шимширч нулимс асгарч тэсэлгүй нүүрээ буруулан алхахад модны шаржигнах чимээ ард дугарах шиг болов. Хүчтэй салхи үгүй тогтуун байтал юун чимээ билээ арай ахиад нөгөөхийг нь гэсэн аймшигт бодол зурсхийн бууж эргэн цонхон дээрээ очтол сарын бүдэгхэн туяанд эм улиасны бөгтийсөн дүрсийг үзэгдэв. Яг л хугаран унаж буй мэт хэтэрхий доош бөхийжээ.Эргэн тойрон хүх хар үгүй байтал...... Гар минь салганаж тэрхэн зуурын ухаан самуурч нэг л мэдэхнээ сүх барьсаар эм улиасны хажууд би зогсож байв. Цорын ганц холтсон дээр түүний саглагар үзэмжит бие тогтон байлаа. Эцсийн ганц амьсгаа аван тэр чигт нь сүхээрээ дэлсэж орхиход ийш тийш модны хэлтэрхий үсэрч эм улиас хайрт хосынхоо дээр үхэдхийн унав.
Гарыг минь дагаж хүйтэн нулимс урссаар.............

Ээнэгшсэн дассан нөхдөө санан мод уйлж байна
Эргэн хүрээлэх хожуулыг харан мод гуниж байна
Эмээх айдасдаа дассан мод ганихарч байна
Ээлжээ хүсэн бодолд дарагдаж байна
Өчигдөрхөн байсан андуудаа дурсан мод уйлж байна
Өмөлзөж санан гэр бүлээ мод үгүйлж байна
Өнхрөөд нэг нэгээрээ хорогдох бүрхэг өдрүүдэд шаналаад
Өрнийн шаргал наранг цор ганцаар угтана
Хурын дусалыг хүсээд ч ирэхээ байжээ
Хулчийж шаналсан сэтгэл нь уйлсаар хатчихжээ
Хүмүүн бидний нүгэлийн хар мөрөнд
Хөөрхий мод гоморхон уйлж байна 
Өнчирч үлдсэн мод уйлж байна
Өнө мөнхийн бус хорвоод заяагаа дагаж байна
Ижий ааваа санан уйлах хүүхэд шиг
Эхэр татан мод уйлж байна.

М.Батнайдвар

Хос улиасны дууль

Хос улиасны дууль

Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг. Миний энд өгүүлэх дурсамж ч мөн адил миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг түүх билээ. Хайр дурлал үзэн ядалт уур хилэн гээд л... Энэ бүгд хөврөн хөвөрсөөр үдэш бүрийн зүүдэнд минь зочилно. Хар дарна. Уйлагнана.. тэр л намуухан шөнийн нулимсны амт цусанд минь холилдож ирт сүхний хангинах чимээ бодлоос үл салах нь юутай шаналгаатай.
Энэ өдөр эхэлсэн он цаг тэр гэрэлт өдрийг би мартчихсан эсвэл хэзээ ч санаж байгаагүй байх. Аль нь ч байсан орчлонд хүн болон мэндлэх тэр өдөр аав минь цонхон доороо хос улиас мод тарьсан юм. Манайх 5 давхар байрны 2 давхарт амьдардаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л тэр моддын доор тоголж салхилж эрхлэн өссөн билээ. Бие минь өсөх бүрийд эр улиас ч мөн адил томрон томорсоор нэг л мэдэхнээ манай цонхноос хэтэрч 3 давхарыг өнгөрсөн байлаа. Харин эм улиас тийм ч өндөр ургасангүй ээ. Социалист нийгмийн үе л дээ. Нэг өдөр байрны дарга авгай мөн манай доод болон дээд айлын хүмүүс сүх хөрөө барьсаар эр модыг хэтэрхий өндөр ургасан тул тайрахаар болов. Балчир хүү байсан болохоор цонхоо нээн чагнавал мод нарыг халхалж гэрт нарны тусгал үл оруулах тул тайрахаар болсон гэнэ.Энэ л тэдний хувьд томоос том шалтаг байв. Тэр үед сэтгэлд минь ямар мэдрэмж төрсөнийг одоо бас л би сандаггүй гэлээ гэхдээ маш ихээр уйлан аав ээж ах эгч гээд л бүгдэнрүү нь тэр дор нь утас цохьлоо. Гар утас гэж байх биш албан байгууллагын хүнд сурталыг арай ядан ялан дийлж хэл хүргэлээ. Эгээ л дотны хүнд маань ямар нэг зүйл тохиолдсон мэт сандрав. Тэрхэн зуур хөрөө шурхийх чимээ орчныг бүрхэхэд би цонхоороо болиоч гэж хашгирсан боловч хүмүүсийн пар пар хийх дуу болон хөрөөний шаржигнаанд нам дарагдав. Ганц би хүчрэхгүйг мэдээд дуу хураагуур авчран болиоч болиоч гэх дууг хураан хамаг чангаар нь тавин өөрөө дагаж орилсон ч тусыг эс олвоо. Юу ч хийж чадахгүйдээ бухимдан хамаг л нулимсаа урсган суухад гэнэт чимээ дарагдан хэрүүл хийх нь сонсогдов. Зүрх минь хүчтэй цохилж цонхоор хартал хөөрхий аав минь тэр олон хүнтэй муудалцан тэмцэлдэж байлаа. Би ч зориг орон гэрээс гарч гүйн аавдаа очиж тэврүүлэхэд аав минь битгий уйл гээд духан дээр минь зөөлөн үнсэж билээ. Дараа нь ах ээж эгч минь ирлээ. Ямартай ч тэр өдөр бид хайрт улиасаа аварч үлдэж чадсым. Түүнээс хойш он цаг урссаар л моддын дор болзох түүн дээр B+E= love гэж сийлэх гээд л маш олон аз жаргалт өдрүүд өнгөрсөөр л... Эр улиас өдрөөс өдөрт хурдан томорсоор байшингаас ч өндөр болсон байлаа.. тэр гунигт өдрийг хүртэл. Хорооны дарга модыг тайрах тушаал гаргажээ. Ахиад л сүх хөрөө болсоор хэдэн залуус хийх ажилгүй авгай нар эгээ л дүүжлүүрийн ялтаг хороохыг сонирхох мэт харгис нүдээр харан зогсоно. Аз болж би тэр үед насанд хүрсэн залуу болсон байлаа. Бид гэр бүлээрээ гарч хориглож тэмцэлдэв. Ардчилал гарсан байсан учраас бас ч гэж хамгаалахад амар байсан билээ. Тэр даруйдаа байгаль орчны яамруу утасдаж байцаагчыг ирүүлэхийг гуйлаа. Тэр зуур модод айдас дарагдан биднийг хамгаалнаа гэж итгэн байсан бизээ хөөрхий. Цагаан цамц зангиа зүүсэн хүн ирж хороон дарга байрны дарга нартай уулзаж ярилцсаны эцэст эр модыг... түүнийг тайрахаар болов. Энэ үг яг л анд нөхрийг минь буудаж алах тогтоол унших мэт зүрхэнд минь тусч ухаан минь балартан өнөөх байцаагчын нүүрэн дундуур буулгаад авах нь тэр. Би бүүр алчихмаар санагдаж байсныг нуух юун. Аав минь намайг тэвэрч болохгүй хүү минь гээд гэрлүүгээ дагуулаад явахад 40 жил цэрэг байж хатуу ширүүн хал пал үзсэн аавын минь нүднээс нулимс унан байхыг анх удаа харсан юм. Юу болж байгааг харахыг хүсээгүй учир хөшигөө хаан хөгжимөө чанга тавин гуниглан бүхнийг мэдрэхгүй гэж хирэндээ л хичээн суулаа. Тэд ч ажлаа дууссан бололтой. Аав минь өрөөнд орж ирэн : Амьдралд хэцүү зүйл их гэвч тэвчээртэй бас ухаалаг байснаар л ялдаг юм шүү. Хийсэн бүхэнд хариуцлага гэж байдаг юм. Ирсэн бүхэн буцдаг юм шүү дээ гээд толгойг минь илээд гарахад дотор минь бага ч гэсэн онгойх шиг болов. Тэр шөнө би унтаж чадсангүй. Гадаа намуухан бас тогтуухан.. Салхины исгэрэх чимээ ч үгүй байлаа. Цонхоор харвал тайрч хаясан мод түүний хажууд гуниглах эм улиас...
Харахаас зүрх шимширч нулимс асгарч тэсэлгүй нүүрээ буруулан алхахад модны шаржигнах чимээ ард дугарах шиг болов. Хүчтэй салхи үгүй тогтуун байтал юун чимээ билээ арай ахиад нөгөөхийг нь гэсэн аймшигт бодол зурсхийн бууж эргэн цонхон дээрээ очтол сарын бүдэгхэн туяанд эм улиасны бөгтийсөн дүрсийг үзэгдэв. Яг л хугаран унаж буй мэт хэтэрхий доош бөхийжээ.Эргэн тойрон хүх хар үгүй байтал...... Гар минь салганаж тэрхэн зуурын ухаан самуурч нэг л мэдэхнээ сүх барьсаар эм улиасны хажууд би зогсож байв. Цорын ганц холтсон дээр түүний саглагар үзэмжит бие тогтон байлаа. Эцсийн ганц амьсгаа аван тэр чигт нь сүхээрээ дэлсэж орхиход ийш тийш модны хэлтэрхий үсэрч эм улиас хайрт хосынхоо дээр үхэдхийн унав.
Гарыг минь дагаж хүйтэн нулимс урссаар.............

Ээнэгшсэн дассан нөхдөө санан мод уйлж байна
Эргэн хүрээлэх хожуулыг харан мод гуниж байна
Эмээх айдасдаа дассан мод ганихарч байна
Ээлжээ хүсэн бодолд дарагдаж байна
Өчигдөрхөн байсан андуудаа дурсан мод уйлж байна
Өмөлзөж санан гэр бүлээ мод үгүйлж байна
Өнхрөөд нэг нэгээрээ хорогдох бүрхэг өдрүүдэд шаналаад
Өрнийн шаргал наранг цор ганцаар угтана
Хурын дусалыг хүсээд ч ирэхээ байжээ
Хулчийж шаналсан сэтгэл нь уйлсаар хатчихжээ
Хүмүүн бидний нүгэлийн хар мөрөнд
Хөөрхий мод гоморхон уйлж байна 
Өнчирч үлдсэн мод уйлж байна
Өнө мөнхийн бус хорвоод заяагаа дагаж байна
Ижий ааваа санан уйлах хүүхэд шиг
Эхэр татан мод уйлж байна.

М.Батнайдвар

Бигээ хайсан би

Бигээ хайсан би

Нүдээ эгцлэн алсын зүг бодлогширон ширтэхэд
Нүцгэн талаар хязгааргүй зам үзэгдэхүйяа 
Нүгэлт сэтгэлээ даран байж инээмсэглээд 
Нүүгэлтэх үүлсийн хамт урагшлан довтлохуй 
Замд минь ургасан өнгө бүрийн цэцэгсийг 
Завхай зангаа гээж хайрлан энхрийлюү 
Замагт нуурын шавхай таарвал нь 
Заяандаа гэгээрч сэтгэлээрээ ширгээмой 
Хадан хясааны эхлэл өөхөн чулуун дээр ч 
Хайрын нулимсаа шингээн байж чийгэлчихээд
Харгуйн мананг үлдэн хөөх салхийг 
Халуун зүрхнээсээ исэргүүлэн шууруулмой 
Унахын цөлд шигдэн ганцаардавч 
Ухаарлын олсноос татан би аврагдахуй 
Унаган нутгаасаа алсад одлоо чиг 
Унтахын зүүдэндээ буйраа нэг эргэмой 
Анхилам үнэрт мансууран согтсонгүй ээ 
Аагим халуунд ч хайлан урссангүй ээ
Алтлаг өнгөнд шунан дурласангүй 
Амьдралын нугачаанд өвдөг сөгдсөнгүй ээ
Эргээд харвал цаг цагийн тоосонд залуу нас минь өнгөрч
Энэхэн дүр минь од эрхэсийн доор мөнхөрч 
Эцэсгүй талаас нүдэнд торохоор уулс сүндэрлэв 
Эрдмийн шидээр цөмрөн цааш одвой 
Модот төглөөс мойлын амтаар цангаа тайлж 
Моносын цэцэгсээр өлөө нэг дарав 
Мохож цуцашгүй зориг зүрхээ 
Молорын хэлтэрхийд ирлэн урагшлав аа 
Цаггүй довтолгож наргүй гандав 
Цасгүй зуданд цаасгүй шүлэглэв 
Цахиургүй зүрхнээс түүдэгийн гал бадрааж 
Цал буурлаа сүүдрийн доор нууваа 
Хил хязгааргүйгээс хэнийг ч бус өөрийгөө би хайнам 
Хэтэвч дүүрэнд бус хийгүй ухаанд шунагланам 
Хиймэл зүүмэлээр явсангүй хэнийг ч би мэхэлсэнгүй 
Хийрхэж хэнээсэнгүй замналаараа зүтгэвээ 
Үр дүн хайж өнгөрсөнд дүгнэн шаналсангүй 
Үйлийн лайндаа шантарсангүй, толгой бөхийсөнгүй 
Өмөрч цөмөрсөнгүй харин ч хатуужив аа 
Нартайд эхэлсэн амьдрал сартайд төгссөнгүй ээ
Насаар явж биеэр өтөлсөнгүй 
Хавраар дэлбээлсэн цэцэг хагдарсангүй, мөхсөнгүй 
Хайраар бялхсан зүрх ганцаардсангүй ээ ангасангүй 
Адаг сүүлд нь би амьдралын чулуу болов 
Авснаа өгч өгсөнөө би хүртэв 
Айдас төрсөнгүй баясал харин гийлээ 
Амсхийж хэвтэв бигээ танив бас ойлгов оо 
М.Батнайдвар

Чамайгаа би хайна

Чамайгаа би хайна

Мөрөний ус шиг дөлгөөхөн аальтай 
Мөрийтэй тоглоом шиг татах увьдастай 
Мөхөшгүй хайрын гэрлэн цацрагтай 
Мөрөөдлийн гүнжээ би хайна 
Алсаас ч дүр нь тодрон туяардаг 
Амтат уруул, зөөлөн арьстай 
Асах гaл мэт жавхлант нүдтэй 
Аавийн охиныг би зүүдлэнэ
Салхинаас түрүүлж зүүдийг минь мялаадаг 
Сархадаас илүүтэй согтоон жаргаадаг 
Самсаа шархирам уяхан сэтгэлтэй 
Сайхан хонгорыг би сураглана
Бодлоос минь хэзээ ч үл гарам 
Бороотой зуны солонго мэт үзэмжит 
Босоо хийморийг минь үргэлж сэргээдэг 
Ботгон алаг нүдэн бүсгүйг би хүснэ 
Амнаас унах үгс бүрт нь ухаарал шингэсэн 
Айлгүй зэвүүн зангаас тэс хол 
Айлын ухаант гүнжийг би хүлээнэ 
Аргандаа оруулан ханилахыг мөрөөснө 
Цас шиг цагаан царайтай 
Цус шиг улаан уруултай 
Цайлган өгөөмөр сэтгэлтэй 
Цаглашгүй үнэнч хонгорыг би хүлээнэ 
Амраглахын төдийд диваажинд очим 
Амсахын мэдрэмжинд жаргалд мансуурам 
Аглаг талд ургасан сарнайг би хайна
Алсын одноос ирсэн дагинийг би эрнэ.

М.Батнайдвар

Өчигдөр

Өчигдөр
Он цаг хугацааны уртад 
Ододтой ярилцахад чи л дэргэд минь байсан 
Омог бардам нөхөр минь чи байсан 
Одоод явж байгааг чинь мэдэрсэн гэвч итгээгүй 
Оногдох тавиланг хүлээгээд л би суусан 
Орчлонд ганц андыгаа холдож байгаад би харамссан 
Гутарсан уусан гудамжинд гарсан 
Гурван нарны хооронд амьдрал минь нүдний минь өмнө сөнөж байгааг харсан 
Сагасан сэтгэлээс сайн нөхөр минь одсон 
Санах зүрхнээс чи хийссэн гэвч 
Андын хайрыг чинь 
Арван жил санасан ч чи ирээгүй 
Амгалан төрхөө бодолд мөнхрүүлчихээд явчихсан 
Агсам занг минь номхотгох үгсээ 
Архины шилэн дээр бичээд зугтчихсан 
Тэр л өглөө сэрээд л би түүнийг харсан 
Тэр даруйдаа усанд живихийг би хүссэн 
Уйтгар гунигаа угаахыг хичээсэн 
Урам минь хугарч өөрийгөө үзэн ядсан 
Уур минь шатаж нүүрээ хутгаар сийчсэн 
Ухаан минь орж гарсан мансуурсан 
Уужим бодолд минь нар гийгээгүй шөнөөрөө л байсан 
Тэр одтой шөнө хэвээрээ л байсан 
Тэнэг би хараад сувдан нулимс унагасан 
Оргилсон чарласан үснээсээ зулгааж толгойгоо шаасан 
Оршуулахыг хүссэн ч чадаагүй 
Харин бодлоос гарахгүй дүр чинь хаашаа ч юм үргэхэд 
Харцанд минь одод харагдахаа байсан 
Хаалгыг минь тогшоод ахиад чи ирсэн 
Хайр минь хүрч тэврэхийг оролдсон 
Хачин их баясаж зүрхэнд гийсэн 
Харанхуйг марттал хагарталаа би баяссан 
Яг одоо чи минь дэргэд наран ургахыг хүлээж сууна 
Яагаад ч юм би чамаас салахгүй гэж гарыг чинь атган бодлогширно
Ялалт гэж байхгүй хожигдол ч мөн адил 
Ямх ч холдолгүй найз минь чи байхад л болно 
Хэзээ ч чамаас холдохгүй бас гомдоохгүй 
Хэтэвч дүүрэн мөнгөөр ахин арилжихгүй 
Хэний ч өмнө би байж чамайг халамжилна 
Галт сумны өмнөөс үл айн чамайг хамгаална 
Ганц олдох амьдралдаа андынхаа төлөө үхнэ сэхнэ 
Үгүйрэхгүй хоосрохгүй чи байхад 
Үгийг чинь сонсох л хангалттай надад 
М. Батнайдвар

shine

Түмэн өнгийн бодолууд ар араасаа цуварч
Түгших эмзэг сэтгэлд жаргалт зовиур болохуйяа
Түймэрийн гал адил дурлал зүрхэн тушаа дүрэлзэж
Түрэн довтолгосоор сэтгэл юуг минь эзэмдэнэ
Бүхий нандин дурсамжууд бодолоос минь арчигдаж
Бүрэнхий байсан амьдралд хайрын нар гийхүй
Буйдхан орших ирээдүй алган дээр минь бууж
Буун дуунаар зууднээсээ цочих шиг болмой
Нэрмэлийн амтанд шунаглаж хээр хөлчүүрэн хонох шиг
Нэхэл ихтэй хайр минь тэнгэрийн зурвасруу тонилмой
Нэхмэл цамцны зангилаа шиг сэтгэлийн шарх хөвөрхөд
Нэргүй захидалууд шатаж чамтай л цуг улдэмой
Жаргалын ганц дэлбээнд бие цогцосоо даатгах шиг
Жавартай голын эхрүү хөл нүцгэн жирийхэд
Жатагийн хорлолд өртсөн бөөгийн сүнс амирлах шиг
Жавхалант амрагийн дүр нүдний цөцгийнд шингэмой.
М.Батнайдвар

bish bish

Хэрвээ чи надад дасаж дурласан бол 
Хэрэггүй дээ залуу минь эртхэн сэтгэлээ буцаа
Хэтэрхий их оройтвол жүжиг болон хувираад
Хэтрүүлсэн зүрхнээс чинь нулимс урсах болно
Дураар өссөн миний бодол ондоо
Дуугүйхэн ирчихдэг тэр л жаргалд итгэдэг
Дурсаад хоцордог тэр л шаналалд ганцаарддаг
Дусал нулимсны шорвогт ангадагаа
Хэтэвч дүрэн мөнгөнд минь 
Хийсвэр сэтгэлээр бүү шунагла тэр дурлал биш
Хээнцэр төрсөн зүсэнд минь 
Хээгүй хайраар бүү зочил тэр дурлал биш
Анх догдолсон мэдрэмжээрээ л 
Алсдаа намайг хайрла тэр дурлал
Аажимдаа төрдөг увьдаснаас
Алхам холдоод хар тэр чинь би 
Учирлын гудманд хараа булаасан тэр л хархүүг хайрлахаас
Удаан цэнгэлд хорогдож дассан чи надад хэрэггүй ээ
Ургах нарнаар зүүдэлж сэрдэг тэр л хөвгүүнд дурласнаас
Уртхан шөнүүдэд энгэр зөрүүлсэн чамд бишээ
Зүрхэнд хоногших тэр л дүрийг чамаас хайдгаас
Зөрүүдлэн эрхэлдэг хонгор аалийг чинь биш
Зуны үдшээр сэтгэл булаасан чамайг хайрладгаас
Зуун жилийн ханилгаанд чинь биш ээ
Дурлалын тухай бодол минь ийм болохоор
Дулаахан сэтгэлдээ анхны учралаа сана
Яг тэр үед үнэн дурласан бол
Яахын аргагүй чи миний хань мөн.
Цагийн уртад татагдах сэтгэлийг чинь
Цагаахан хайр гэж би харахүуй ойлгохгүй
Цал буурал болсон ч өнөөх дурлалаараа л дурла
Цайлган чамайгаа орхиж өөр нэгнийг харахгүй ээ
М.Батнайдвар

ner uguugui l de

Орь ганцааранг минь бүү орхиоч энэ харанхуйд

Орилж хашгирч ч болохгүй энэ бүгчимхэн зайнд

Хүсч мөрөөдсөн бүхэндээ хүрэх яг тэр мөчид

Хүнийрхэж намайг юунд орхиж одоо вэ чи

Чамайг санаж зүрхэндээ би зөндөө уйлсаан 

Чин үнэндээ нүдний нулимс дууссан болоод л тэр 

Гараа сунгаж намайг татах болов уу гэж 

Ганцаардалаасаа илүү бодсоон би

Одоохон эргээд ирнэ гэж чи надад эцсийн удаа хэлсэн 

Одоо хүртэл тэр л ялдамхан дуун чинь сэтгэлд эгшиглэсээр 

Орь ганцаар зүрхэнд минь жингэнэсээр 

Орой өдрийг ялгалгүй төөрч л явна даа

Би хүлээсээр ... 

Байз чишшшш...

Энэ чинь нэг л танил үнэр 

Эргээд ирлээ гэж үү дээ чи 

Үгүй ээ би ганцаардалаасаа болж 

Галзуурч буй нь энэ байх 

Одоо байтлаа бүр хий юм сонсож үнэртдэг боллоо гэж үү 

Одноос одонд дамжсан хайран залуу насандаа ингээд 

Галзуу солиотой хүн болчихлоо гэж үү ? Үгүй ээ...

Тийм байх учиргүй үгүй ... үгүй ... үгүй 

Тэр минь ирнэ заавал ирнэ 

Тэвэрч намайг үнсэнэ 

Тэгэж их удаан хүлээлгэсэндээ уучлалт эрнэ

Эхэндээ би хатуу хандана хэ хэ хэ 

Тийм би яг тэгнэ

Харин хайр минь дотроос хатгаж 

Хайлан эрхэлж уйлах вий дээ

Хан хорвоод эр хүн болж төрчихөөд 

Хар нулимсаа түүндээ үзүүлэх вий дээ

Яадаг юм гээд тэсээд нэг удаа тэсээд гарах юм шүү 

Яс минь үйртэл зүрх минь шаналж байсан ч

Янагхан тэрнийхээ өмнө

Яав ч тэгэж болохгүй 

Харин тэр минь яах бол

Хад чулуу мэт байсан цээжийг минь дэрлээд 

Хайрт минь чамайгаа зөндөө санасан шүү гээд 

Хацарыг минь илэх байх ...

Эсвэл тэр минь ирчихээд

Энэрэл уучлал хүсэж

Эхнэр хүн болсон гээд

Эргэлзэх ч үгүй хэлэх болов уу ? Үгүй ээ... үгүй 

Энэ муу толгойг дээ

Элдвийн муу юм үргэлж сэтгэх юм 

Муу ёртой гэдэг нь 

Мунхаг муу толгой чинь

Болдог бол чамайг аваад хаячихсан даанч

Түүнийгээ харах нүд, уруул

Ухаан балартам сайхан үнэрийг 

Үнэртэж, харж , мэдэрч чадахгүй болчихно

Тэр нэгэн намрын үдэш анх тэрнийхээ уруул дээр үнсэж байж билээ

Тэр үдшээш хойш мөн ч удаан хугацаа өнгөрч дээ

Одоо нэг бодоодхоё 

Олхиогүы толгой минь одоо ч чиний тус гарах нь 

Од тоолж толгой гашилгадаг шиг ээ

Одоохон бодоод орхи гэм

Ээ муу адгын толгой 

Идэх юм бодохоо болиоч дээ

За за 

Нэг иймэрхүү бодсоор 

Эргүү толгойтойгоо муудсаар 

Энгийн нэг өндөр өнгөрөх шив дээ

Би хүлээсээр л ...

Зүрх минь цохилсоор 

Үргэлжлжл бий...

М. Батнайдвар 2011.09.23 02:06

Согтуу найрагч би

Согтуу найрагч би 

Согтохоороо солио минь эхэлж 

Сартай би ярилцдаг 

Салхитай би нөхцөж 

Шүлэгээ бас тэрлэдэг 

Унаталаа их уухгүй ч 

Ухаанаа сийртэл уух би дуртай

Уужим болж дотор минь онгойдог болохоор 

Ус шиг тунгалаг тэр идээнд би хайртай

Яадаг юм би

Сархадын сайханд мансуурч 

Сайхан бүсгүйд дурладаг 

Уяхан биеийг нь ширтэж 

Уруулынх нь амтыг төсөөлдөг 

Ямхын төдий зайнаас 

Янаг сэтгэлийг нь мэдэрч 

Ялдам лагшинг нь илбэдэг 

Яг үнэндээ би түүнтэй хурьцдаг 

Чөтгөр шүглэсэн найрагч 

Чөдөр алдуурсан адуу шиг болдог 

Амтлаг бүхнийг амсуулдаг учир 

Архинд би дуртай бүр хайртай

Согтуу гуйвж явахад минь

Сор бүсгүйчүүд араас минь хуйлардаг 

Соёлгүй бүдүүлэг араншинд минь биш 

Сондор шүлгэнд минь гүйлддэг 

Зарим нэг нь намайг Чойном гэдэг 

Зав нь гарахаараа Пушкин ч гэх юм билээ

Харин би дульдчисан яриагаараа

Хорвоод би цор ганц гэж бардамнадаг 

Дурласан шүү гээд зарим нь өвөрөө нээхэд 

Дуугүйхэн би уруулд нь шүргэдэг 

Дундуурхан орчлонд хөнжил дамждаг 

Дон шүгэлсэн ядруухан эр би биш 

Харцыг минь булааж дурлалыг минь эзэмдсэн нь олон 

Хайрыг минь мэдэрч зүрхийг минь булгилуулсан нь ховор 

Хааяахан эрүүл явахад дагина бууж ирсэн ч

Хархан нүд минь дагаж шүлс минь урсдаггүй солиот

Харин согтож муудсан явахад 

Харанхуйн эзэн буугаад ирсэн ч би дурлана

Сархаданд мансуурч ухаан дулимаг гэлдрэхэд

Сарнаас бусдыг би шүлгээрээ эзэмдэнэ

Архи гэдэг сайхаан сайхан 

Амраг бүсгүй ч бас уяхан 

Гэхдээ би бол Би... өөр хэн ч биш 

Гэрэвшиж тэрлэдэг энгийн нэгэн найрагч 

М. Батнайдвар 2011.10.01 19:24

nice

Сайхан дурлах юмсан 

Салахгүй тэрнээс зүүгдэх юмсан 

Салаад одоход нь баярлах юмсан 

Сайхан нэг дурлах юмсан 

Үүрээр гэртээ халамцуу ирэхсэн 

Үглэх хүнгүй агсамнах юмсан

Үүлгүй тэнгэрээр дүүлэхсэн 

Үнсээд шимхэн янагтай болохсон

Хүйтэнд хөнжилд хайрагдсаар залхаж байна 

Хүн бүртээ сээтгэнэсээр уйдаж байна

Хүний төлөө биш өөрийгөө бодсоор 

Хөл минь цуцаж ам минь чилж байна 

Хайртай шүү гэж хүн болгонд хэлэхийн 

Харин зарим нь намайг банзал гэхийн 

Хаана байнаа тэр их шалиглаад явсан минь 

Хаа очиж гайгүй дөнгөж мянга л дөхөж байна 

М. Батнайдвар 2011.09.12 22:51

Найргийн тэнгэрт од болон гялалзаж яваа хоёр дүүдээ тэрлэе

Нас нь бага ч ухаан нь дийлсэн дүү нартаа шүлэглэе

Нас нь явж өтөл болсон ах нь яах вэ

Намрын жихүүн ирсэн ч гялалзаж л явна

Хайраас хол хэдэн ч жил өнгөрөв дөө хөөрхий

Хагацлаас хойш хэдэн ч хаврыг элээчив зайлуул

Дурлаж дуулалгүй удсан болохоор 

Дууны минь өнгө бүдэгхэн болчиж

Хүнийг хайрлаж хамаг бүхнээ зориулчихаад

Хөөрөн баясаж нойргүй их хоносоон 

Хүнийх болоод явсан хойно нь 

Хичнээн ч уйлж шүлэг тэрлэснээ мэдэхгүй 

Анх дурлаж байхад амттай уруул шүлэглэдэг байлаа

Арай хожим нь амьдрал тэрлэдэг байлаа

Аа бас янаглал хааяа биччихээд 

Айж түүнээсээ ичингүйрдэг байлаа

Шөнө зүүдэндээ мөрт холбочихоод 

Шүүдэртэй уралдан дэвтэртээ сийрүүлнэ

Сүү шиг сэтгэлтэй хонгортойгоо уулзаад

Сайрхаж түүндээ итгэдэг байлаа

Одоо бодоход нэг л удаа аавын тухай тэрлэсэн 

Олон найздаа зориулж ганцхан удаа л шүлэглэсэн 

Оргилсон хайрын тухай сая саяар нь бичсэн атлаа 

Ойрхон байдаг ижий дээ ганц ч мөрт зориулаагүй ээ

Харамсмаар гутмаар юм их болж дээ хөөрхий 

Хайрламаар бахархамаар зүйл ч чамгүй болждээ 

Найргийн тэнгэрээр дүүлж л мөртэй юм байна

Нас минь явсан ч нэр минь бүтэн хэвээрээ л юм байна

Намар одоо хаяанд ирчиж дүү нар минь жиргээд бай

Намба суусан ах нь ахиж тэрлэхгүй ээ уйдаж байна 

М. Батнайдвар 2011.09.14 01:01

Зүрх сэтгэлдээ дур булаам залуу чамдаа шүлэглэе

Зүггүйтэж хайрладаг ч битүүхэн ичдэг бүсгүй би чинь

Зөн билгийн шувуудыг даган нисэн ниссээр

Зүйргүй төгөлдөр чамтай би учирсан 

Хархан нүдээ чилтэл хараад хараад ханашгүй билээ чи 

Хан тэнгэр шиг ханхар цээжтэй залуу билээ чи

Бусдын хэлэх үг хайрыг минь өргөхгүй ч

Бүрхэх тэнгэр шиг аянга мэт сэтгэлийг минь сэвтээх юм

Гэнэхэн тэнэгхэн намайгаа уучлаарай

Гэргий чинь болж түшиг чинь байнаа би

Гэвч үе үехэн сэтгэлд минь үер бууж

Ганц олдох чамаасаа би ичдэгээ 

Хэн ч мэдэхгүй чиний минь дур булаамыг 

Хэзээ ч хувирашгүй үнэн сэтгэлийг чинь 

Хиргүй ариун хайр итгэлийг чинь 

Хэн бүхнээс урьтаж би л олж харсан чиний үзэсгэлэнг

Өршөөгөөрэй намайгаа чи минь сэтгэлдээ 

Үүрийн шаргал наран шиг хайранд чинь согтдогч

Өвлийн жихүүн үдэш иг төрхөөс чинь би ичдэгийг 

Өршөө чи минь намайгаа зүрхэндээ

Гаднах төрхөндөө чи минь баг өмсөх хэрэгтэй байсан юм гэж үү үгүй ээ

Гашилаад мууддаг сүү шиг тэр царай надад хамаатай гэж үү үгүй ээ

Гагцхүү чи миний сэтгэлд миний нүдэнд л төгс төгөлдөр 

Гандаж хэзээ ч хуучралгүй чиний минь хайр л аз жаргалаа

Алуурчин

Яадгын бэ би алуурчин 

Ялын дээд хэмжээ авсан ялтан

Ялзарсан нийгмээс нэгэн новшыг

Ялз татаад хаячихсан цэвэрлэгч

Дэлхийн дайнд хичнээн хүн алсан бэ баатрууд чинь

Дэмий тэд одон медаль хүртсэн юм уу

Дайсны тал гэж бие биенээ үзэн 

Дарь сумаар нэгнийгээ хороогсод

Тэд алуурчин биш баатар эрс

Төр засгаас гавъяа шагнал хүртэнэ

Тэгэхэд энэ муу өгөр толгой 

Тамын илчийг хороосон ч алуурчин

Ял зэмлэл хүртсэн ялтан 

Яадгаа алдсан хөнөөлчин 

Цаазын тавцанд гарах яргачин 

Та нар намайг ална бас л алуурчин 

Үдшээр хөнжилдөө жаргах хосууд

Үртэй болохоос эмээж бэлгэвч хэрэглэнэ

Үнэндээ тэд бас л алуурчин 

Үй олноор нь уутанд хийж хаягсад

Зарим нэг нь гоол алдсандаа гутарч 

Замын эмнэлэгт үр хөндүүлнэ 

Хийж байгаа эмч та ч алуурчин 

Хийлгэж байгаа бүсгүй тэр залуу ч алуурчин 

Үй түмэн хүнийг та нар хороох атлаа

Үйлээ барсан новшыг хороосон гэж 

Буу, зэвсэг, цахилгаан сандалаар

Булш ч үгүй хээрийн хог болгоно

Сонссон бүхэн намайг юунд харааж 

Солиотой алуурчин гэж дуудна вэ 

Яг үнэндээ чи ч, чи ч, би ч адилхан 

Ял зэмлэл хүлээх зандалчид

Дур хүслээ барьж ядсан нэгэн 

Дуугүй сууж жорлонд ороод бас л ална 

Үй түмэн хүүхдийг усанд урсгах атлаа 

Үгүй дээ нэг хог шаарыг хороосон намайг яана вэ

Зангиа зүүж, хар машин хөлөглөсөн ерөнхийлөгч 

Зандарч намайг ялалсан шүүгч, прокурор

Хүүрийг минь хогруу шидэх хүйтэн гарт цэрэг

Хүмүүн гэж ярих дуртай идэвхитэнгүүд

Та нар яагаад ял хүртдэггүй юм 

Танхил цэвэрхэн гартай сууцгаадаг юм 

Захиалга өгч алуулсан болохоор 

Зохион байгуулсан тан нөхөд томоос том гэмт этгээдүүд

Сая саяар нь хороосон дайчид та нар

Солио туссан давтан хэрэгтэнгүүд

Өөрийн биеэ өмгөөлөх гэж би хэлсэнгүй 

Үнэн шудрага гэж байдаггүйг та нөхөд мэдэр

Үүрсэн яландаа гомдсон юм биш 

Үхээд далдарсан хүн бүрийн өмнө та нар ялтайгаа сана

Хороосон бүгдийг цаазалдаг юм бол 

Хорвоод ариухан хүн нэг ч үгүй 

Магад байгаа нэг нь биднийг шийтгэх 

Модон индэрт зогсох шүүгчид биз ээ

Нар ч жаргалаа цаг минь ирж

Намайг алах алуурчидын үнэр 

Амийг амиар гэж орилох хядагчид

Алуурчин намайг алах алуурчид 

Аль дээд өндөрөөс ирсэн сум

Цохонд минь ордогсон уу

Цоройг минь нэвтэлдэгсэн үү 

Яадаг ч гэсэн би үхнэ

Ялтан нэрнээсээ цэвэршиж, алуурчин байхаа байна

Харин та нар яах вэ бод

Хиргүй тунгалаг ч сэтгэлдээ сэвтэй насын барна

Амьдын тамд алуурчин нэртэйгээ үлдэцгээ

Ахиад олныг харин битгий алаарай

Хог шаарыг би алсан бол

Хосгүй ухаантайг та нар хөнөөдөг юм 

Пан... хийх дуу надад нэг л удаа сонсогдоно

Пан... пан... пан... харин та нарын чихнээс салахгүй 

 

М. Батнайдвар 2011.10.14 01:35

,,,,,,,,,,,iiiiiiiiii

Анхнаасаа л бүгдийг тооцоол. М. Батнайдвар

 

Цагийн зүү эргэлдсээр, амьдрал үргэлжилсээр... М. Батнайдвар 

 

Нарны тусгалыг мэдэрч амьдар... Бүү сүүдэрт нуугд. М. Батнайдвар

 

Чи надаас илүү хүнтэй учирч болно. Чи надаас муу хүнтэй ч учирч ч бас болно. Гэхдээ над шиг хүнийг хэзээ ч олохгүй. М. Батнайдвар

 

Цаг нь ирж нүүр тулсан ч тэр 

Цаад хүнээ шархлуулж амьдыг тамд унаснаас

Цас шиг цагаан сэтгэлдээ гунигын толбо суулгаж 

Цаашдын бүх амьдралдаа сэтгэлдээ шархтай байсан дээр. М. Батнайдвар

 

Заримдаа бид дайснаа өөрсдөө бий болгочихоод түүнийгээ ялах гэж хамаг зүйлээ алдан дайтдаг. М. Батнайдвар 

 

Шүлэг сэтгэлээс чинь гардаг. Сэтгэл зүрхэнд байдаг зүрхийг чиний ухаан удирддаг. Ухааныг чинь оюун бодол жолооддог. М. Батнайдвар

 

Хүссэндээ хүрмээр байгаа бол яг одоо эхлэлийг нь тавь. М. Батнайдвар

 

Дагалдагч нь биш, тэмцэгч нь бай. М. Батнайдвар 

 

Эрсдэл, зориг, итгэл... Энэ бүгд нийлээд амжилт юм. М. Батнайдвар

 

Түүх дахин давтагддаг бөгөөд энэ нь түүний хамгийн муу тал юм. М. Батнайдвар 

 

 

Нэг л өдөр бүх зүйл сайхан болно. М. Батнайдвар

Үхэж буй танихгүй бүсгүй танаа

Сарны нулимсыг би сая үзлээ

Санаа сэтгэл минь сая л гуних шиг боллоо 

Сайхан бүсгүй чамд мөрт тэрлэнэ гэдэг 

Саваагүй найрагч надад учиргүй санагдлаа

Тас харанхуйн дундаас хурц гэрэлд зорчих

Танхил ялдам бүсгүй минь энд бүү хорогдоо 

Тайгат ноён оргилоос хун болон ирчихээд 

Тасын аварга далин дээр өд болон нисдээ

Уран яруу ч гэлээ найраг минь 

Урсгал харцыг чинь яахан гүйцах билээ

Уярам зөөлөн ч шүлэг минь

Үзэсгэлэн гоод чинь хэрхэн хүрэх билээ

Учир юуг нь мэдэхгүй тул гэнэхэн найрагч би 

Уужим сэтгэлээр тунгаан замд чинь би үдье ээ

Диваажин хүрэх замыг чинь 

Дэгжин шүлгээрээ би гоёоё

Тэнгэрт өгсөх шатыг чинь

Тансаг найргаараа чимье ээ

Эргэж харалгүйгээр морддоо 

Ихэмсэг бардамнаар алх

Энэ цаг дуусч тэнд учрахаараа

Энгүй сайхан мөртүүд тэрлэж өгье 

М. Батнайдвар 2011.10.10 05:2

Ханьдаа

Өглөө бүрийн эхлэлд 

Өдөн дэрнээс сэрэхэд 

Үлэмжийн ялдам төрх чинь 

Өөдөөс ширтэн инээнэ

Нарны туяанаас ч хурц 

Намрын өдрөөс ч дулаахан

Насны минь хань 

Намайг дуудан сэрээнэ ээ

Амтат ундыг бэлдчихээд 

Аяархан чи үнсэхэд 

Амтлаг зүүдээ ч умартан 

Алаг нүдэнд чинь уусна

Тоонот гэрийн хойморт

Толгой холбон ханилсан 

Тоост хорвоогийн буртагаас

Танхил чамаар халхлуулсан 

Миний хайрт гэргий

Мэлмийд минь үргэлж үзэгдэнэ ээ

Удахгүй эхнэр болох дөхөж 

Удамт үр минь мэндэлнэ 

Унаган багын ааль нь

Уянгалаг бүүвэйнд хувирна

Мөч бүрийн дурлал чамд л очдог болохоор

Мөнгөн сарны туяанд чамтай л би ханьсана

Мөнхийн ариун хайр зүүдэнд чинь орших болохоор 

Марал шөнийн зүүдэндээ чамтайл ганцхан эрхэлж

Мандах нарны цацрагаар 

Мөрийг чинь дэрлэн сэрдэг

Миний ганц хань 

Мөнхийн алтан зулаа... 

М. Батнайдвар 2011.10.09 16:45

Зөвхөн чамд

Бал минь дуусч, цаас минь дүүрлээ хайраа

Бадаг минь дундарч, мөр минь богинослоо 

Хайр минь хөрж, халамж минь холдлоо 

Хагацах цаг ойртож, ханилах тавилан дууслаа 

Гэрийн чинь хаалгыг саваад би гарахгүй ээ

Гэм хийсэн хүн шиг чимээгүй орхин одохгүй 

Бардам зан шудрага сэтгэл минь байгаа болохоор 

Баяртай гээд уруул дээр чинь үнсээд одно оо

Архи ууж согтохоороо би чамайг санахгүй 

Агсам тавих гэж гэрийн чинь үүдийг балбахгүй 

Хагарталаа баяжиж хүний тансагт хүрсэн ч

Хайрлаж байсан чамайгаа бусдад би муулахгүй 

Өөр ханьтай болчихжээ муу янхан чинь гэж

Үеийн нөхөддөө муулж жаргалд чинь атаархахгүй 

Уруудан доройтож явахад чинь хохь чинь гээд 

Улаан нүүрээ нууж чамаас би зугатахгүй ээ 

Хайртай байж, хайрлаж энхрийлж байсан минь үнэн болохоор 

Хань минь гэгдэж халамж дүүрэн байсан болохоор 

Хаа ч явсан чамайгаа магтаж дуулна 

Хамаг сайхныг чамдаа л хүснэ 

М. Батнайдвар 2011.09.23 09:13

holimog

Хайрын өнгө аяс шүлгэнд чинь тодорч байна би харж байна 

Хагацал гунин мөртүүдэд минь шингэж байна би уйлж байна 

Зүгээр л урсаад байдаг нулимсыг би яаж тэвчилтээ вэ асгамуу

Зөнгөөрөө татлаад байдаг гарыг чинь би яалтай биширмүү 

Хүссэн бүхнийг хясдаг хорвоог би яалтай 

Хүнийх болоод явсан сэтгэлийг чинь яалтай

Цус, нулимс аль алинаа урсгаад ч 

Цөөн хэдэн мөрөө чамд л ганцхан зориулаад ч 

Цөөхөн хэдэн мөрөө ганцхан чамд л ганцхан зориулаад ч 

Цөм орчлонгоор хайраа би зарлаад ч 

Цөөрмийн ганц хун шиг наддаа ирэхгүй болохоор 

Цөхөрч шаналсан хайр эргээд хэзээ ч эвлэхгүй ээ

М. Батнайдвар 2011.09.09 16.23 

 

Бороо үл зогсох сэтгэлийн гунигыг би яалтай вэ хариулаач

Бодлоос салдаггүй дүрийг би чинь би яаж мартах вэ шивнээч

Усан дүрээр амилуулах гэсэн мэт уйлж сууна би 

Ухаан бодолоо арчихыг хүсэх мэт шүлэглэж сууна би

Нар мандаж гунигын үүл хэзээ арилах бол 

Насны ганцхан ханьтайгаа хэдийд би учрах бол

Одоо би гунигын тухай хайрын тухай бичихээс залханам

Ододтой наадаж шөнө дөл хүртэл суухаас би уйднам

М. Батнайдвар 2011.09.10 18: 14 

 

Зүгээр л даруухан байх хэрэггүй үхэл биднийг дагана 

Зүүдний ертөнцөөр удаан тэнэх хэрэггүй тас урсана 

Наргия яадаг юм хөгжилд маргааш ингэж чадаач үү 

Намбархаж битгий суу, бүжиглэ... хөөрхөн охидыг дагуул

Алдсан хайраа дурсаж гэрийн мухарт шигдлээ гээд 

Ай хайрт минь гээд өвөрт чинь тэр дахиж орохгүйгээс хойш 

Архи уусан ч битгий хэтрүүл гэхдээ нарги

Амраг минь гээд бүсгүйг дагуул Яадаг юм!!!

Хүн юу гэнэ хамаагүй ээ хүн чанараа алдаагүйгээс хойш 

Хүүхнүүд ширтэж, чамайг илнэ гэвч хуурамчаас хойш бүү итгэ 

Үдэш болохоор хувцасаа өмс, өнгө нэм 

Үүрээр харин гэртээ харь!!! Түүнд 10 долларын үнийг орхиод...

М. Батнайдвар 2011.09.10 21:38

holimog

Нар өтөлж намрын сэрүүн ирэхэд

Навч хөглөрч шувуу нисэн одоход

Найргийн мөртөнд гунигын бороо зүсэрч 

Нандин сэтгэлд хайрын өвс хагдарна 

Зүгээр л энэ шувууд шиг нисэн одно гэж хэн мэдлээ

Зүсийг чинь ингэж санаж бэтгэрнэ гэж яаж мэдлээ 

М. Батнайдвар 2011.09.09 17:03 

 

Өөрийг чинь л хайрлаж өөрт чинь дурлаж явахдаа

Өөрийг харж өнгөрсөнд шунаагүй ээ би 

Харцанд чинь уусаж хайрандаа тэвэрч суухдаа

Хөөрхөнийг хайж үзэсгэлэнд хууртаагүй ээ би 

М. Батнайдвар 2011.09.09 17:32 

 

Магадгүй чи надад итгэхгүй байх 

Маргааш болоход зүсийг минь мартах байх

Мандаад нар дээшилхэд чи өөр нэгэнд дурлаж

Миний нэрийг ч санахгүй алхах байх

Гэвч би тэгэхгүй ээ амлая 

Бие минь хөрж зүрх минь зогсох хүртэл 

Би чамайг хайрлаж урьдынх шигээ дурлана 

Битүүхэн гуниж чамайгаа би санана 

Бие минь шархирч ухаан минь балартсан ч хүлээнэ

Бэх минь дуусч гар минь татсан ч би шүлэглэнэ

Зүгээр л унтаж байсан зүрхийг чи үүрээр сэрээж 

Зүүдний ертөнцөөр чамайг л эрэхэд хүргэсэн 

Зүү биш тэвнээр хатгасан ч өвдөхгүй зүрхийг 

Зөнгөөрөө чи шаналгахад хүргэсэн 

Би чамд хайртай 

М. Батнайдвар 2011.09.09 02:19

(Нийт: 113)